04/09/2026
🇲🇳 “БАРИЛГАЧДЫН БАЯР”-ЫН МЭНД ХҮРГЭЕ! 🇲🇳
Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн түүхт ой тохиож буй энэ өдөр эх орныхоо хөгжил дэвшил, хот байгуулалт, бүтээн байгуулалтын төлөө үнэтэй хувь нэмрээ оруулж буй нийт барилгачид, инженер, архитектор, салбарын нийт мэргэжилтэн, ажилтан, албан хаагчдадаа баярын мэндийг өргөн дэвшүүлье.
🏗️ Бидний бүтээсэн бүхэн — өнөөдрийн хөгжил, маргаашийн үнэ цэн.
Барилгын салбарын хөгжил бол зөвхөн барилга байгууламж сүндэрлүүлэх тухай бус, хүмүүсийн амьдрах орчин, хотын өнгө төрх, ирээдүйн үнэ цэнийг бүтээх үйлс билээ.
Чанар, хариуцлага, мэргэжлийн ур чадвар, шинэ технологид тулгуурласан бүтээн байгуулалт бүрээрээ Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулж буй та бүхний хөдөлмөрт Luxwood Group LLC -ийн зүгээс талархал илэрхийлье.
✨ Хамтдаа илүү чанартайг бүтээж,
хамтдаа илүү үнэ цэнтэй ирээдүйг бүтээнэ.
🇲🇳 Нийт барилгачид, салбарын нийт хамт олондоо
“БАРИЛГАЧДЫН БАЯР”-ЫН ХАЛУУН МЭНДИЙГ ХҮРГЭЕ!
Хүндэтгэсэн,
Luxwood Group LLC