Bayar Mandakh

Bayar Mandakh Өнгөрсөн чинь чиний толгойд байгаа.
Ирээдүй чинь чиний

💐  эрхийг хамгаалах өдөр –  #МАРТЫН 8 . 🌹🌹🌸🌸💐🌺🌺🌺🌸🌸🏵🏵🏵🌻🌻🌻🌱🌱🌱🌷🌷🌷🌺 Эрт захиалбал илүү  #ХЯМД🌺 Өнгө, сортын өргөн сонголт🌹Хү...
07/03/2026

💐 эрхийг хамгаалах өдөр – #МАРТЫН 8 .

🌹🌹🌸🌸💐🌺🌺🌺🌸🌸🏵🏵🏵🌻🌻🌻🌱🌱🌱🌷🌷🌷

🌺 Эрт захиалбал илүү #ХЯМД
🌺 Өнгө, сортын өргөн сонголт
🌹Хүссэн баглаа, боолтоо хийлгүүлж авах боломжтой

🌻 2-3 дахин хямдаар авах боломж
☎️ 89472444
Хаяг #Барилагчдын талбайн замын урд зам дагуу талд бор павилион.

Хүргэлт 🚘6к-20к

#Асортын #Цээнэ #Лили #тулиф #амьдцэцэг #монитабэлэг ❤💙💚👣Манай үйлчлүүлсэн бүх хүмүүсдээ сайн сайхныг хүсье ....🎄🍾🎷🌹🌷

#МиниСарнай #Лили #хамгийнхямдбаглаацэцэгсээзахиалаарай #цэцгийн24цагийндэлгүүр #лисантус #сарнай #ромашка #романтика 🌹🙏🍾🎄💃🕴)

📣🔔 #Албан байгууллагын бүсгүйчүүддээ  #Март 8-р юу бэлэглэх вэ? 😏🤔—->🌹🌷💐 🌺🌹 ГАНЦХАН САРНАЙ – ОНЦГОЙ МЭДРЭМЖ 🌹Хамт олон, ...
07/03/2026

📣🔔 #Албан байгууллагын бүсгүйчүүддээ
#Март 8-р юу бэлэглэх вэ? 😏🤔—->🌹🌷💐
🌺🌹 ГАНЦХАН САРНАЙ – ОНЦГОЙ МЭДРЭМЖ 🌹
Хамт олон, хувь хүмүүс та бүхэндээ
3-сарын 2-оос өмнө захиалбал 👉 10% ХЯМДРАЛТАЙ
Энгийн атлаа сэтгэл дүүрэн бэлэг 💝
Ганцхан сарнайгаар ихийг илэрхийлье.
Яараарай, тоо хязгаартай 🌷
☑Хамгийн А сортын сарнай болон башир цэцэг
☑Хамгийн хямд үнийн санал
☑Хурдан найдвартай үйлчилгээ
☑Зах зээлийн үнээс илүү хямд үнийг бид танай хамт олонд санал болгож байна.
❤️‍Эрт захиалбал илүү хямд…
☎Захиалгын утас: 89472444

Гадаад хүний бичсэн 4 дансны арга гээч энэ схемийг би өөртөө болон надтай төстэй хүмүүст зориулан энд бичив.• 1 данстай ...
25/01/2026

Гадаад хүний бичсэн 4 дансны арга гээч энэ схемийг би өөртөө болон надтай төстэй хүмүүст зориулан энд бичив.

• 1 данстай хүн “мөнгөний урсгал”-аа хэзээ ч барьж чаддаггүй. Харин 4 данстай хүн санхүүгээ удирддаг гэнэ эээээээ.

За яагаааад гэхээр байна шдээээ?!

Ихэнх хүмүүс дараах энгийн алдаа гаргадаг.

Орлого орж ирдэг данснаасаа бүх төлбөрөө төлөөд, бүх юмаа аваад, үлдсэнээр нь амьдардаг. Би ч гэсэн яг ингэдэг. Гэтэл энэ маань маш буруу гэгдэх юм. Ёстой хөх тэнгэр хөмрөх шиг санагдаж байна.

Тэгээд бид нар сарын сүүлээр:
“Дахиад л мөнгөгүй болчихлоо" гээд цаад нарийн учрыг нь мэдэхгүйгээр гансардаг аж.

Үнэндээ асуудал орлогод биш.
Бүтэцгүй урсгал л та бидний мөнгийг “алга” болгож байгаа аж.

Тиймээс баян хүмүүсийн хийдэг хамгийн энгийн, хамгийн хүчтэй арга бол: Дансаа зориулалтаар нь тусгаарлах явдал аж. Уг нь амархан юм байна. Хэдүүлээ ч гэсэн мэдээд авъя.

4 дансны систем (санхүүгийн хяналтын суурь гэж ойлго!):

1) Орлогын данстай болно — “Дамжуулах цэг” гэсэн үг.

• Энд бүх орлого орж ирнэ.
• Гэхдээ эндээс шууд зарлага хийхгүй.
• Энэ данс бол мөнгөө тараах “дэд станц” юм.

Гол зорилго: Орсон мөнгөө зорилготой хуваарилах үүрэгтэй данс гэсэн үг. Одоо та бидэнд байгаа тэр ганц данс шүү дээ.

2) Зайлшгүй хэрэгцээний данстай болно — “Амьд үлдэх мөнгө” гэсэн үг.

• Түрээс/зээл, тог ус, хүнс, даатгал…
• Байр, гар утас, iptv, бензин, автобусны мөнгө
• Гэрийн хүнс, хөргөгч, гэр ахуйн бараа
• Өдрийн хоол (гэхдээ хамгийн нормал байдлаар)
• Сар бүр давтагддаг үндсэн хэрэгцээнүүдээ эндээс төлнө.

Дүрэм: Зайлшгүй биш бол эндээс битгий төл. Зөвхөн зайлшгүй зардлуудаа эндээс төлнө. Бүр гарцаагүй бөгөөд төлөвлөж болдог зардлууд гэсэн үг.

3) Хөрөнгө оруулалтын данстай болно — Таны “Баялгийн хөдөлгүүр” гэсэн үг.

• Энд байгаа мөнгө таны ирээдүйг баталгаажуулна:
• Хувьцаа, индекс сан, үл хөдлөх, тэтгэврийн хуримтлал.
• Найдвартай хүнд зээлэх
• Давхар орлогын ажилд хөрөнгө оруулах
• Сургалт, дамжаа, нэмэлт мэдлэг
• Ном

Дүрэм: Эндээс гарах мөнгө зөвхөн хөрөнгө оруулалт руу л гарна. Өөр зүйл рүү болохгүй. Тэр тусмаа зугаа цэнгэлтэй хольж болохгүй. “Амьдрал сайжруулах” нэрээр өөр зардалд бүү андуураарай. Жишээ нь сайхан хөгжим сонсох нь амьдралд тустай хөрөнгө оруулалт мэтээр эндүүрч үнэтэй пянз тоглуулагч авч болохгүй.

4) Fun & Flex данстай болно. — “Гэмшилгүй зарлага” гэсэн үг.

• Кофе, аялал, subscription, жижиг зугаа…
• Хүн хэзээ ч зугаагүйгээр удаан тэсдэггүй тул энэ данс бас байх ёстой.
• Ингээд зугааг хорих биш — харин хязгаарлах хэрэгтэй.

Дүрэм: Энэ дансан дахь мөнгө дуусвал зугаа цэнгэл ч зогсох ёстой. Бүр ор тас хорьж болохгүй, харин хязгаарлах ёстой. Төсөвлөсөн мөнгөндөө л баригдана.

ЗА одоо нэг чухал асуулт:

— Орж ирсэн мөнгөө дараагийн 3-4 дансандаа хэрхэн хуваарилах вэ? Хувь процент гэж байна уу?

Дэлхий даяар айхтар хүмүүсийн хэрэглэдэг хамгийн эвтэйхэн хуваарилалтын жишгийг одоо танд хэлж өгье.

• Essentials (зайлшгүй) данс: 50–70%
• Investing (ирээдүй) данс: 10–20%
• Emergency fund (онцгой сан): 5–10% (эхлээд 3–6 сарын нөөц бүрдүүлсэн бол энэ сан руу мөнгө хийхээ багасгаж болно)
• Fun & flex: 5–15%

Гэхдээ нэг юмыг одоо сануулъя. хамгийн чухал нь хувь биш харин АВТОМАТЖУУЛАЛТ юм. Энэ 3 данс руу мөнгө тань автомат хуваарилагдаж, таны сэтгэл санаа, орлогын их багаас үл хамааран жилийн бүх саруудэд ижил үйлчилж байх ёстой. Энийг л хийж чадвал та хэдхэн жилийн дараа хангалуун баян хүн болж хувирна.

7 хоногийн дотор хэрэгжүүлэх “маш энгийн” төлөвлөгөө:

• 4 дансаа нээ (эсвэл 2–3 данс + тусдаа карт байж болно).
• Цалинг орлогын данс руугаа оруул.

Цалин орсон өдөр автоматаар:

• Essentials руу
• Investing руу
• Emergency руу
• Fun руу шилжүүлдэг болго.

Өдөр тутмын зарлагаа зөвхөн Essentials/Fun данснаас хий.

• Энэ арга ажиллах цаад баталгаа нь юу вэ?

• Мөнгө зорилготой болдог (every money gets a role)
• Орлогын данс “хүрэхэд амар” биш болохоор импульс зарлага буурна.
• Зугаа тусдаа болохоор “өөрийгөө буруутгах” багасна. Мөнгөө дэмий үрсэн гэмшил буурдаг.
• Ирээдүй рүү тогтмол урсгал орж эхэлнэ. Бага нь хамаагүй, тогтмол гэдэгт гол учир нь бий.

— “Орлого нэмэгдэх” нь аз байж болно. Харин “мөнгөний урсацыг бүтэцлэх” нь шийдвэр юм. Энэ бол харин схем.

4 дансаар санхүүгээ бүтэцлээд үз — гурван сарын дараа та өөрийгөө танихгүй гэнэ дээ.

Би ч гэсэн 4 дансаа нээх минь..

Орчуулж, найруулсан Т.Жаргал

22/01/2026

Өвлийн адаг сарын
шинийн 4-н, бэлэгт сайн өдрийн мэнд хүргэе.

Tаны орлого 3 дахин нэмэгдэж, амны хишиг нь арвижих болтугай💰

Address

их тойр уу
Ulaanbaatar
97689472444

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Bayar Mandakh posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Establishment

Send a message to Bayar Mandakh:

Shortcuts

Share