Rotaract club of Selbe

Call Directions Website Contact the establishment

Rotaract club of Selbe Rotaract club of Selbe, Mongolia Club ID: 89904

To Serve
To Learn
To Lead

Сэлбэ-Ротаракт Клуб нь Сэлбэ Ротари Клубын дэргэд анх 2010 оны 4 сард байгуулагдсан ба 2012 оны 3 сарын 18нд Дэлхийн Rotary International байгууллагад албан ёсоор элсэн орсон юм. Манай Клуб нь сайн дурын залуучуудын нийгэмдээ болон гишүүддээ үйлчилдэг салбартаа манлайлагч 18-30 насны залуучуудыг эгнээндээ нэгтгэсэн залуучуудын байгууллага юм. Rotaract Club of Selbe was formally chartered in April, 2010 as the community based Rotaract club under its sponsor Rotary club of Selbe in Mongolia. Our club was officially registered to Rotary International district 3450 /Hong Kong, Macau, Mongolia and the People’s Republic of China – Guangdong province/ on March 18, 2012.

2026 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Хүрээ Ротаракт клубээс зохион байгуулсан “The Pink Panther” Fundraising Event хандивы...
02/11/2026

2026 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Хүрээ Ротаракт клубээс зохион байгуулсан “The Pink Panther” Fundraising Event хандивын арга хэмжээнд Сэлбэ Ротаракт клубийн гишүүд оролцон, хүүхэд багачуудын боловсролыг дэмжих сайн үйлсийн аянд нэгдсэн билээ.

Тус арга хэмжээний нийт орлогыг нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад хүүхэд багачуудыг номтой нөхөрлүүлэх, мэдлэг боловсролд тэмүүлэх хүсэл эрмэлзлийг нь дэмжих, ном унших таатай орчныг бүрдүүлэх зорилготой номын сангийн төсөлд зориулах юм.

Хүүхэд багачуудын мэдлэг боловсрол, гэрэлт ирээдүйн төлөө үнэ цэнтэй санаачилга гарган, түүнийг бодит ажил хэрэг болгож буй Хүрээ Ротаракт ( Rotaract Club Of Khuree ) клубийн нийт гишүүддээ талархал илэрхийлж, төслийн хэрэгжилтэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

Хүүхэд бүрийг номтой нөхөрлүүлж, мэдлэгээр жигүүрлүүлэхийн төлөө хамтдаа📚💗

ForChildren

Манай Сэлбэ Ротаракт клубийн гишүүд “Улаанбаатар Ротаракт” клубийн зохион байгуулсан “Latin Dance Night – VOL.10” хандив...
31/10/2026

Манай Сэлбэ Ротаракт клубийн гишүүд “Улаанбаатар Ротаракт” клубийн зохион байгуулсан “Latin Dance Night – VOL.10” хандивын арга хэмжээнд оролцож, бүжиг хөгжим, баяр хөөрөөр дүүрэн нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүллээ💃🕺✨

Бага насны хүүхдүүдийн харааны эрүүл мэндийг дэмжих, тэдэнд хорвоо ертөнцийг илүү тод харах боломжийг олгох зорилготой “EYE SEE” төслийн санхүүжилтийг бүрдүүлэх энэхүү арга хэмжээ нь сайн үйлсийг эерэг уур амьсгал, хөгжилтэй мөчүүдтэй хослуулсан онцгой үдэш байлаа💛

Хүүхэд бүрийн гэрэлт ирээдүй, өнгөлөг ертөнцийн төлөө сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй Улаанбаатар Ротаракт клубийн нийт гишүүддээ Rotaract club of Ulaanbaatar талархал илэрхийлж, “EYE SEE” төслийн хэрэгжилтэд нь өндөр амжилт хүсье😊

Хүүхэд бүрийн ертөнцийг илүү тод болгохын төлөө хамтдаа👁️🌈

forchildren

15/10/2026
WEEKLY MEETING | ROTARACT CLUB OF SELBE🤗Сэлбэ ротаракт клубын ээлжит хуралд та бүхнийг урьж байна! ✨Жич: Манай клуб-д эл...
12/10/2026

WEEKLY MEETING | ROTARACT CLUB OF SELBE🤗

Сэлбэ ротаракт клубын ээлжит хуралд та бүхнийг урьж байна! ✨

Жич: Манай клуб-д элсэн орохоор сонирхож байгаа ч хараахан шийлэж амжаагүй байвал туршилтаар нэг хуралд суугаад үзээрэй🤭

Манай клуб-д элссэнээр:
Шинэ хүрээлэл, найзуудтай болж, Ротарактын үйл ажиллагаа, боломжуудтай танилцан, хамтдаа хөгжиж, эерэг өөрчлөлтийг бүтээх боломжийг нээх болно🤩

📅 Огноо: 2026.10.14
⏰ Цаг: 18:30
📍 Байршил: Union Building, 13-р давхар, #1305, Rotary Information Center

💌 Холбоо барих:
📧 [email protected]
📞 99211405

Сонирхсон асуултаа dm-ээр асуугаарай🙋🏻‍♀️

OPEN MEETING | ROTARACT CLUB OF SELBE🤗Сэлбэ ротаракт клубын шинэ гишүүн элсүүлэх нээлттэй хуралд та бүхнийг урьж байна! ...
05/10/2026

OPEN MEETING | ROTARACT CLUB OF SELBE🤗

Сэлбэ ротаракт клубын шинэ гишүүн элсүүлэх нээлттэй хуралд та бүхнийг урьж байна! ✨

Шинэ хүрээлэл, найзуудтай болж, Ротарактын үйл ажиллагаа, боломжуудтай танилцан, хамтдаа хөгжиж, эерэг өөрчлөлтийг бүтээх орчныг бүрдүүлэхээр та бүхнийг хүлээж байна🤝

📅 Огноо: 2026.10.07
⏰ Цаг: 18:30
📍 Байршил: Union Building, 13-р давхар, #1305, Rotary Information Center

💌 Холбоо барих:
📧 [email protected]
📞 99211405

Сонирхсон асуултаа dm-ээр асуугаарай🤩

25/09/2026
Сэлбэ Ротаракт клуб нь асрамжийн газрын хүүхдүүдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилтийг дэмжих зорилготой “BACK TO SCHOOL 2026”...
23/09/2026

Сэлбэ Ротаракт клуб нь асрамжийн газрын хүүхдүүдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилтийг дэмжих зорилготой “BACK TO SCHOOL 2026” хандивын арга хэмжээгээ амжилттай зохион байгууллаа. 🎒✨

Сурагч насны дурсамжаа сэргээж, найз нөхөдтэйгөө нэгэн үдшийг хөгжилтэй өнгөрүүлэхийн зэрэгцээ сайн үйлсийн төлөө нэгдсэн бүх байгууллага, Ротаричууд, Ротарактууд, Интерактууд, уран бүтээлчид, зочид болон хувь хүн бүртээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. ❤️

Та бүхний дэмжлэг, оролцоо нь зөвхөн нэгэн үдшийг дурсамжтай өнгөрүүлсэн үйл явдал бус, хүүхдүүдийн эрүүл, аз жаргалтай ирээдүйд оруулж буй үнэтэй хувь нэмэр юм. ✨

Хүүхэд бүрийн төлөө хамтдаа! ❤️

OPEN MEETING | ROTARACT CLUB OF SELBE🤗Rotaract Club of Selbe-ийн Open Meeting-д та бүхнийг урьж байна! ✨Шинэ хүмүүстэй т...
22/09/2026

OPEN MEETING | ROTARACT CLUB OF SELBE🤗

Rotaract Club of Selbe-ийн Open Meeting-д та бүхнийг урьж байна! ✨

Шинэ хүмүүстэй танилцаж, Ротарактын үйл ажиллагаа, боломжуудтай танилцан, хамтдаа хөгжиж, эерэг өөрчлөлтийг бүтээх орчныг бүрдүүлэхээр та бүхнийг хүлээж байна🤝

📅 Огноо: 2026.09.23
⏰ Цаг: 18:00–20:30
📍 Байршил: Union Building, 13-р давхар, #1305, Rotary Information Center

💌 Холбоо барих:
📧 [email protected]
📞 95077667

Та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирж, бидэнтэй хамт байгаль эх дэлхийгээ хайрлах үйлсэд нэгдэхийг урьж байна🤗📅 2026.09.21 | ...
20/09/2026

Та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирж, бидэнтэй хамт байгаль эх дэлхийгээ хайрлах үйлсэд нэгдэхийг урьж байна🤗

📅 2026.09.21 | Даваа гараг
⏰ 11:00–16:00
📍 Баянзүрх дүүрэг, 15-р хороо, Олимп хөлбөмбөгийн талбай

REUSE асарт уулзацгаая! 🌱♻️

♻️🎪3R ОЛОН НИЙТИЙН ӨДӨРЛӨГ
Байгаль орчиндоо санаа тавьдаг, нийгэмдээ эерэг өөрчлөлт бий болгохыг хүсдэг хүн бүрийг 9 сарын 21-нд хүрэлцэн ирэхийг урьж байна.

🌏Дэлхий даяар сая сая хүн нэгддэг World Cleanup Day-г тохиолдуулан байгальд ээлтэй амьдрах 🌱3R зарчим - Reduce, Reuse, Recycle буюу хог хаягдлаа бууруулах, дахин ашиглах, дахин боловсруулах дадлыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор нээлттэй, интерактив 3R Олон нийтийн өдөрлөг зохион байгуулж байна.

Өдөрлөгийг Канадын Засгийн газрын Орон нутгийн санаачилгыг дэмжих Канад сангийн (CFLI) санхүүжилтээр хэрэгжүүлж буй "Улаанбаатар хотын хог хаягдлын дахин боловсруулалтад залуусын манлайлал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх нь" төслийн хүрээнд зохион байгуулж байна.

📅 Хэзээ: 2026 оны 9 сарын 21, Даваа гараг
📍 Хаана: Баянзүрх дүүрэг, 15-р хороо, Олимп хөлбөмбөгийн талбай
⏰ Цаг: 11:00–16:00

Өдөрлөгт хүрэлцэн ирснээр байгууллагуудын 3R өртөөнүүдээр зочилж, байгальд ээлтэй амьдралын талаар шинэ мэдлэг, туршлага хуримтлуулан, шинэ хүмүүстэй танилцах боломжтой.

Мөн Recycle Me Interactive Hub, флашмоб, хөгжөөнт буухиа, Open Mic, Bamboo театр, шагналтай quiz зэрэг сонирхолтой, интерактив хөтөлбөрүүд таныг хүлээж байна.

9 сарын 21-нд Олимп хөлбөмбөгийн ногоон талбайд уулзацгаая!
Хамтдаа суралцъя. Оролцъё. Өөрчилье.

From Waste to Wonder
-
♻️ 3R COMMUNITY DAY
Care about the environment? Want to make a difference in your community? Join us on 21 September!

🌏In celebration of World Cleanup Day, when millions of people around the world come together for a cleaner planet, we are organizing an interactive event open to the public under the 🌱3R principles - Reduce, Reuse,Recycle: reduce waste before it is created, reuse what we can, and recycle what remains.

This event is organized in the scope of the project "Youth-Led Recycling Action for Schools and Communities in Ulaanbaatar," funded by Canada Fund for Local Initiatives (CFLI).

📅 Date: Monday, 21 September 2026
📍 Venue: Olymp Football Field, 15th Khoroo, Bayanzurkh District
⏰ Time: 11:00–16:00

Explore 3R activity stations hosted by participating organizations, gain practical knowledge and experience, connect with new people, and discover simple ways to live more sustainably.

A variety of interactive activities and stage programmes will also be waiting for you, including the Recycle Me Interactive Hub, flash mob, fun relay games, Open Mic, Bamboo Theatre, and prize quizzes.

See you on 21 September at the Olymp Football Field!
Let's learn. Participate. Change.

From Waste to Wonder

Embassy of Canada to Mongolia/ Канадын Элчин Сайдын Яам
Mongolia without Waste/Хог хаягдалгүй Монгол
Мултипак ХХК / Multipack LLC
TML Plastic
INMO Recycling
Уудам Монгол Сургууль / オーダムモンゴル一貫教育学校 / Uudam Mongol Education School
Өнгө Нэмье / Waste management
Rotary International
MC THRIFT

BACK TO SCHOOL 2026✨Сурагч насны дурсамжаа сэргээж, найзуудтайгаа хөгжилдөхийн зэрэгцээ сайн үйлсэд хувь нэмрээ оруулах ...
09/09/2026

BACK TO SCHOOL 2026✨

Сурагч насны дурсамжаа сэргээж, найзуудтайгаа хөгжилдөхийн зэрэгцээ сайн үйлсэд хувь нэмрээ оруулах нэгэн үдэш биднийг хүлээж байна!

Энэ удаа 𝖋𝖔𝖗$𝖍𝖊 брэндтэй хамтран ажиллаж байна🫶🏻

🖤 Арга хэмжээнд оролцож буй хүн бүр ForShe Accessories брэндийн booth-оос хүссэн бүтээгдэхүүнээ 10% хөнгөлөлттэй авах боломжтой.

🖤 Борлуулалтын орлогын тодорхой хувь нь хүүхдийн хөгжил, эрүүл мэндийг дэмжих төслийн санхүүжилтэд зориулагдана

📅 2026.09.12 | 18:00
📍 Tumen Center, F2

See you at Back to School🖤

Address

Ulaanbaatar
14200

Alerts

Be the first to know and let us send you an email when Rotaract club of Selbe posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Establishment

Send a message to Rotaract club of Selbe:

Shortcuts

Share

Nearby bars and pubs