MSB entertaiment

MSB entertaiment Entertainment event

Энэ удаагийн нийтлэлдээ бид МУЭ-н гишүүн уран бүтээлч: Ж.Пүрэвсүрэнг Онцолж байна. Тэрээр 2003 онд анх загвар зохион бүт...
30/05/2026

Энэ удаагийн нийтлэлдээ бид МУЭ-н гишүүн уран бүтээлч: Ж.Пүрэвсүрэнг Онцолж байна.
Тэрээр 2003 онд анх загвар зохион бүтээгч мэрэгжлээр сурч төгссөн хэдий ч өдгөө 20 гаруй жил уран баримлын төрлөөр тасралтгүй уран бүтээл туурвиж, олон улсад чамгүй олон үзэсгэлэнд уран бүтээлүүдээрээ амжилттай оролцож, 4 дэх бие даасан үзэсгэлэнгээ дэлгэсэн байгаа нь ямар чансаатай уран бүтээлч болох нь харагдаж байна. Уран бүтээлч маань 2025 онд Огторгуйн охид үзэсгэлэнгээ дэлгэсэн билээ. Энэхүү үзэсгэлэнгийн бүтээлүүд нь 5 жилийн турш хийгдсэн ба хагас үнэт чулуун сууринд суурилуулсан нь бүтээлийн үнэ цэнийг тодотгож байна. Мөн уран бүтээлч маань эх дэлхий, орчлон ертөнц, од мичдийн гоо сайхныг бүсгүй хүний чамин тансаг дүр төрх, гадаад болон дотоод гоо сайхан, ялдам зөөлөн хэдий ч хүчирхэг байдал, нууцлаг дүр төрөхийг илэрхийлэх болно.
“Уран баримал бол миний дотоод оршихуй дахь амьсгал юм”
уран бүтээлч: Ж. Пүрэвсүрэн “Огторгуйн охид” бол эгч дүүсийн бие биесээ гэсэн энэрэл, байгаль дэлхийтэйгээ сүлэлдэн орших хүний зөн совин, дотоод ертөнцийн тухай бясалгал юм. Энэ цувралд би газар, ус , салхи, тэнгэр, үүлний хөдөлгөөнөөс урган гарсан сэтгэлийн хэлбэрийг, эртний Монгол эхнэрийн үндэсний хувцас, үсийг дотоод бясалгалаас төрөн гарсан хээтэй уялдуулан барималдаа шингээхийг зорьсон. Бүтээлүүд маань хүн хоорондын харилцаа, байгаль дэлхий, орон зай, зүүд, зөн совингоос төрдөг. Тэрхүү мэдрэмжийн дүрслэлээ баримал дээр буулгаж, дараа нь хүрэл цутгуурт бэлддэг. Хүрэл барималд шингэсэн дулаан өнгө, Металл доторх дуу нь сэтгэлийн гүнд орших “чимээгүй чимээ”-г илэрхийлнэ. Харин эцсийн гүйцэтгэлдээ, хагас үнэт эрдэнийн чулуу, эсгий, хурганы арьсан дээр суурилуулснаар байгаль ба хүний оршихуйг нэгтгэхийг зорьсон. “Огторгуйн охид” бол дотоод эрч хүч, эмэгтэйн хүний нууцлаг дотоод оршихуй болон орчлон ертөнцийн хөдөлгөөнийг тэнгэр газар хоёрын завсар дахь “дуугүй яриа” гаар илэрхийлсэн миний сэтгэлийн бүтээл юм.

“Огторгуйн охид” бол болоод мэдрэмжийн хязгаарт эгшиглэх уянга юм.”

Artist’s Concept and process
“Celestial Maidens” is a meditation on the compassion shared between sisters, the human instinct to live in harmony with nature, and the quiet dialogue within one’s own inner world. In this series, i sought to embody the emotional forms inspired by the movements of earth, water, wind, sky, and clouds- harmonizing them with the patterns of the traditional woman’s attire once worn by Mongolian wives, and with the meditative symbols emerging from within. My works emerge from human relationships, the natural world, space, dreams, and intuition. I translate these sensations into sculptural forms, which are then prepared for bronze casting. The warm hues absorbed into the bronze and the subtle resonance within the metal express the “silent sound” that resides in the depths of the soul. In their ex*****on, i sought to unite nature and human existence by mounting the works on semi-precious stone, felt , and lambskin.
Celestial Maidens is a work of my inner vision, expressing the inner vitality, the secret feminine essence, and the movement of the universe through the ”silent dialogue” that unfolds between sky and earth.

Sculpture is how my inner being breathes into form”

“The Celestial Maidens embody a lyrical resonance that unfolds at the fragile boundary between thought and feeling”

Нарантуулаас баялаг бүтээгч болсон түүх2004 он. Захын нэгэн лангуун дээр гутал өрж зогссон тэр үе энэ түүхийн эхлэл байл...
03/04/2026

Нарантуулаас баялаг бүтээгч болсон түүх
2004 он. Захын нэгэн лангуун дээр гутал өрж зогссон тэр үе энэ түүхийн эхлэл байлаа. Одоогоос 22 жилийн өмнө бизнесийн замналаа жирийн худалдагчаар эхлүүлж байсан бол тэр өдгөө үйлдвэрлэгч, ажил олгогчоор түүхийн хуудсаа үргэлжлүүлэн бичиж явна.
Хөлс, хөдөлмөрийнх нь дусал бүр шингэсэн дэлгүүрийнх нь лангуун дээр Монгол, Турк, Итали, Орос, Хятад гэсэн тодотголтой өнгө, загварын өргөн сонголттой гутлууд жагссан мэт эгнэн харагдана. Эхэн үедээ бараг л бүгдийг нь өмсөж үзэх шахам өөрийн гараар барьж үзэж байж сонгон авч ирдэг байсан бол харин одоо утас цохиод л захиалгаар татан авдаг болжээ. Итгэлтэй түншлэгч, сэтгэлтэй худалдан авагч хоёрын гинжин хэлхээн дунд оршин тогтнож буй.
2024 он. Түүний бизнесийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдэв. Энэ бол үйлдвэрлэгч, ажил олгогч болсон тухай хүүрнэх хуудас юм. Олон жилийн наймааны практик туршлага, мэдрэмж нь түүнийг энэ зам руу хөтлөн оруулжээ. Ингээд тэр анхны гутлаа зах зээлд гаргахаасаа өмнө өөртөө зориулан урлав. Гутал бол энгийн нэг бараа биш, харин хүний өдөр тутмын амьдралын салшгүй хэрэглээ учраас шинээр гаргасан загвар бүрээ хамгийн түрүүнд өөрөө өмсөж, туршиж үздэг “чимээгүй дүрэм”-тэй болжээ. Гутлаа өмсөж үзээд “боллоо, одоо заръя” гэж яардаггүй. Харин ч эсрэгээрээ “юуг нь илүү сайжруулах вэ” гэх асуултад хариулт хайдаг байна. Түүний хувьд нэг загвар дуусна гэдэг төгсгөл биш, харин дараагийн сайжруулалтын эхлэл байдаг аж.
“Тэмээ хариулсан хүн буурийнхаа занг андахгүй” гэдэг шиг олон жил гуталтай “ноцолдсон” туршлага нь түүнд хүмүүс ямар гутал хүсдэг, аль нь хөлд эвтэйхэн, аль нь үнэхээр чанартай байдгийг ялгаж таних нүд, мэдрэмжийг өгчээ. Ялангуяа, “монгол хөл”-нд таарч, тохирох гутлын тухайд түүнтэй маргах ч хэрэггүй санагдав. Монгол хүний хөлний хэлбэр, ясны бүтэц, амьдралын хэв маяг, өв соёл нь өөр. Тиймээс тэр зүгээр нэг загвар зохиох бус, харин монгол хүнд, монгол амьдрал ахуйд яг тохирох гутал урлахыг зорьдог. Үүнийг хэлэх үгнээс нь илүү харц нь бататгаж байлаа.
Түүний урласан олон загвар дундаас шагайн хэсэгтээ мөнгөөр цутгасан “дөрвөн бэрх” шигтгээтэй гутал хамгийн түрүүнд нүдэнд тусав. Тэрхүү чимэглэл түүний брэндийн нэрийг илтгэнэ. Тодотговол, дэлгүүрийнх, бас брэндийнх нь нэр “ШАГАЙ”.
Үйлдвэрлэгч байхын хамгийн гунигтай нь алхам тутамдаа бодож, бүр зүүдэлж олсон загвараа өөр хэн нэгний хөлд харах тэр мөч, бас түүхий эдийн дутагдалтай байх. Ажил олгогч байхын хамгийн хэцүү нь тогтвор суурьшилтай ажиллах, хариуцлагатай ажилтан олох явдал. Харин гутлын наймаачин байхын хамгийн төвөгтэй нь “Үнэтэй гутал л чанартай” гэх олон нийтийн хэвшмэл буруу ойлголт гэнэ. Угтаа бол гутлын чанар үнэд биш өдөр тутмын хэрэглээнд оршин тогтнодог аж. Гэхдээ тэр энэ бүхэнд хэн нэгнийг буруутгахыг хүсдэггүй, харин өөртөө үргэлж хэлдэг “би л буруу бодож, дутуу сэтгэжээ”, “шантарч болохгүй” гэх үгс нь түүнийг бүх цаг үед хөдөлгөх хүч буюу бүтээлчээр сэтгэх, тууштай хөдөлмөрлөх хөшүүрэг болдог байна.
Түүний хүсэл мөрөөдөл зөвхөн ашиг орлого олох бизнес эрхлэх бус, харин үйлдвэрлэгч орон болох. Зарчим нь хэн нэгэн эрх мэдэлтэн эсвэл аль нэгэн том компани бүхнийг төвлөрүүлэх ёсгүй, харин системтэйгээр, салбар бүрд мэргэшсэн үйлдвэрлэгчидтэй байх. Жишээ нь, нэг нь ул, нэг нь үдээс, нөгөө нь цахилгаан гэх мэтээр тус бүр хариуцан хамтран ажиллах, системтэйгээр гутлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх мөрөөдөлтэй явдаг тухайгаа хуваалцав.
Өгөрсөн хугацаанд тэр газар тариалан, уул уурхай зэрэг олон салбарт хөл тавьж, бусдын адил хүний нутагт ч хар бор ажил хийж явжээ. Энэ бүх хугацаанд олон зүйлийг сурч мэдэж, туршлага хуримтлуулсан бөгөөд өөрөөсөө “Уул ухах уу, ухаанаа ухах уу” гэж асууж явсан ч удаатай гэнэ. Тэгвэл өнөөдрийн өгүүлж буй түүний түүх яг энэ асуултын үнэн хариулт.
Уул бус ухаанаа ухаж, гутлын салбартаа эргэлт буцалтгүй орсон энэ түүхийн эзэн бол “Шагай” брэндийг үүсгэн байгуулагч Б.Ариунбат билээ.

From a Market Stall to the Production Floor
2004. This story began at a small market stall, where he stood arranging and selling shoes. Twenty-two years ago, he started his business journey as an ordinary salesperson. Today, he continues to write his story as a manufacturer and an employer.
Every drop of his sweat and effort seems absorbed into the shop counter, where a wide range of shoes—distinguished by styles and origins from Mongolia, Turkey, Italy, Russia, and China—are neatly displayed. In the early days, he personally selected each pair, often trying them on himself before offering them to customers. Now, orders are simply placed by phone. His business thrives within a chain of trust between reliable partners and loyal customers.
2024. A new chapter has opened in his business journey, apter of becoming a manufacturer and employer. Years of hands-on experience and intuition in trade led him down this path. Before releasing his first products to the market, he crafted them for himself. To him, shoes are not just commodities but an essential part of daily life. He follows a “silent rule”: every new design must first be worn and tested by himself.
Even after testing, he never rushes to say, “It’s ready—let’s sell it.” Instead, he continuously asks, “What can be improved?” For him, completing one model is not the end, but the beginning of the next refinement.
As the saying goes, “A camel herder knows the nature of his camel,” years of working closely with shoes have given him the eye and intuition to understand what customers truly want—which shoes are comfortable, and which are genuinely high quality. When it comes to shoes that fit the “Mongolian foot,” he speaks with quiet confidence. The structure, lifestyle, and cultural heritage of Mongolian people are unique. Therefore, his goal is not merely to design shoes, but to create footwear that truly suits Mongolian people and their way of life. His conviction is evident not just in his words, but in his gaze.
Among his many designs, one in particular stand out: shoes adorned with a silver “four-knucklebone” (shagai) ornament on the ankle. This distinctive detail represents his brand identity. The name of both his store and brand is “SHAGAI.”
Being a manufacturer comes with its own challenges. The most disheartening moment is seeing a design—one he carefully thought through, even dreamed about—appear on someone else’s product. Another constant struggle is the shortage of raw materials. As an employer, the greatest challenge is finding stable, responsible workers. And as a shoe trader, perhaps the most frustrating misconception is the widespread belief that “only expensive shoes are high quality.”
In reality, quality does not lie in price, but in everyday usability and durability. Yet, he chooses not to blame others. Instead, he often reminds himself: “I was the one who misjudged or failed to think enough,” and “I must not give up.” These words drive him forward fueling his creativity, perseverance, and dedication to hard work.
His dream goes beyond running a profitable business. He envisions Mongolia as a manufacturing nation. He believes that no single authority or large company should dominate the entire industry. Rather, there should be a system of specialized manufacturers’ each focusing on a specific component: soles, laces, electrical elements, and more—working together to build a strong, collaborative shoe industry.
Over the years, he has worked in various sectors, including agriculture and mining, and like many others, has even labored abroad. Through these experiences, he gained valuable knowledge and often asked himself a profound question:
“Should I dig the mountain, or dig my own mind?”
Today, his journey stands as the answer.
The man who chose to “dig his mind” instead of the mountain—and who has irrevocably committed himself to the shoe industry—is B. Ariunbat, founder of the “Shagai” brand.

29/05/2024
11/12/2023
02/06/2023

Mongol fashion

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when MSB entertaiment posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share