Grill Park Mongol

  • Home
  • Grill Park Mongol

Grill Park Mongol Mongol Grill Team

19/07/2026

Хишигболор ахаас авсан Узбек амтлагчаар Монгол плов хийлээ. Нилээн их мах, сүүлний годон хийв. (ДАШТ аваргын тоглолт үзэж байхдаа оруулав. Ингээд Наадамын аяллын хоолны бичлэг дуусав) 😁😜

18/07/2026

Маргааш сургалтын төв дээр тест хийнэ сонирхсон гишүүд байна уу

17/07/2026

Нэг иймэрхүү юм боллоо. Болж уу, манайхаан 😜😜

16/07/2026

За, энэ бичлэгийг оруулъя даа. Хэт урт болчихоор нь төгсгөлийн хэсгийг нь оруулчихсан чинь чулуу идлээ л гэнэ, чадахгүй бна л гэнэ. Мах, шөлөө доор нь хийлгүй л яахав дээ, худлаа үнэн махаар оролддог хүн чинь энэ зэргээ мэдэлгүй дээ. Доор нь 1 үе битүү мах бгаа, усаа дээрээс нь хийвэл чулуу хөрнө, хагарна, зөв үү, тэ. Чулуу ахиухан хийхгүй бол тогооны хорхог зүгээр л жимбий ч юм уу, чанасан махархуу л болчихдог шт ээ, тийм ээ ;-)

15/07/2026

Гүзээг маань гаргасан хүн нь амыг нь задалчихсан байсан тул тогоондоо хорхог хийчихлээ 😜😜 Толгой шийрээ тусад нь чанана даа 😁

15/07/2026

Толгой, шийр, сүүлээ хуйхалж байгаад гүзээнд нь хорхог хийнэ ;-)

14/07/2026

Монгол хүн байна даа, шинэ шөл уулаа. Яаж зүгээр байх вэ...шороо бариад л авлаа. Сорс шорлож ил гал дээр шарлаа 😋😋

11/07/2026

🇲🇳 Тулгар төрийн 2235 жил, Их монгол улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлье.

ХОТОЛ ОЛНООРОО ДЭНЖ ХОТОЙТОЛ САЙХАН НААДААРАЙ

07/07/2026

Шэньжэн хотын "Dameisha beach" дээр 1 хонь зогсож байна. Яваад очсон чинь харин шорлог байдаг юм. Яаж зүгээр өнгөрөхөв, амсаад л гарлаа. Уйгурууд гэж бодсон чинь, Ганьсу мужийнхан гэнэ. Өвөрмонголтой зүүн талаараа, манай Говь-Алтай аймагтай хойд талаараа Уйгуруудтай баруун талаараа хиллэдэг муж аж. Тэгэхээр бараг Уйгур шиг харагддаг бололтой. Хонины шорлог гээд авсан юм. Овоо том махтай харагдаад байсан чинь өвчүүг бүдэрхийтэй нь цавчиж хуваагаад тэр чигээр нь шорлочихсон байдаг юм. Амт бол дажгүй. Мөлжих гэж л овоо ажил боллоо 😁😜

04/07/2026

Ажлаа амжуулж дуусгаад Шэньжэний "Dameisha" дээр далайн хоол эргүүлж явна. Тэр хавчнууд намайг идчих шахлаа 😁😆😆

Address

Gobi Resort

Telephone

+97689931980

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Grill Park Mongol posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Establishment

Send a message to Grill Park Mongol:

Shortcuts

  • Want your establishment to be the top-listed Bar/pub?

Share